Чингэлтэй


УЗХороо ажилтнууддаа сургалт явууллаа

Ажилтнуудад  цуврал  сургалт  явагдаж  байна

Чингэлтэй  дүүргийн  УЗХороо ажилтнуудынхаа  ажил  төрлийн    мэдлэг,  ажлын  уялдаа  холбоог  сайжруулах  зорилгоор  дотооддоо мэдээлэл солилцож,  цуврал  сургалт  зохион  байгуулдаг  уламжлалтай.   Саяхан   2016 оны  төлөвлөлт   төсөвлөлтийн  төслөө хийж  ЕНБДГазарт   явуулж,   Дунд шатны УЗХороодын  дарга,  нягтлан  бодогч  нар  намрын сургалт  семинарын   үеэр  өгсөн  зөвлөмжийн  дагуу  2016 оны төлөвлөгөө  төсвөө улам  бодьтой болгож,  эцэслэн  хийхийн  тулд   нягтлан  бодогч Н.Ганчимэг ажилтнууддаа   сургалт  явуулсан  нь  үр  дүнтэй  болж, бүх  ажилтнууд хамтран  2016 оны төлөвлөгөө  төсвөө  эцэслэн  хийлээ.

            Мөн  10-р сард явагдсан  архивын  улсын үзлэгийн үеэр  өгөгдсөн  зөвлөмжийн  дагуу цаашид  архив,  албан бичиг хэрэг  хөтлөлтийг  хууль,  журам зааврын  дагуу хийж хэвшүүлэхэд  ажилтнуудын   мэдлэгийг  дээшлүүлэх  зорилгоор архив,  албан  бичиг  хэрэг  хөтлөлтийн  талаар  ахлах  арга  зүйч Б.Бүжмаа  ажилтнууддаа  сургалт  явууллаа.